ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХОЛБОО, ТББ-УУДЫН
МЭДЭЭЛЛИЙН САН

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Дэлхийн Монголчууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл буй бөгөөд мэдээллийн сан үүсгэхтэй холбоотой дараах ажлуудыг тус бүр холбогдох газруудтай хамтран шат дараатай хэрэгжүүлж буй билээ. Үүнд:

  • Хилийн чанад дахь Монгол иргэдийн ТББ -уудын ээлжит чуулга уулзалт
  • Хилийн чанад дахь Монгол иргэд, иргэний байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх
  • Хилийн чанадад оршин сууж буй иргэдийн мэргэжил, боловсрол, ур чадварын зэрэг зорилтот сэдэвчилсэн судалгаа хийх / 2017 / 
  • Хилийн чанадад оршин сууж буй иргэдийн нэгдсэн мэдээллийн сан /2018 / 

Энэхүү ТББ-уудын мэдээллийн санг 2014 оны 8 сард хийгдсэн хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй холбоо, нийгэмлэг, ТББ-уудын судалгаа болон 2016 оны 9 сард зохион байгуулсан II чуулга, уулзалтын хүрээнд шинэчилсэн мэдээллийг үндэслэн бүрдүүлсэн болно.

Та өөрийн холбоо, байгууллагын мэдээллийг нягталж үзэн, мэдээллээ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим шуудангийн хаягаар ирүүлж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү?

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ

www.mongoliansabroad.org