ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХОЛБОО, ТББ-УУДЫН
МЭДЭЭЛЛИЙН САН

Хөгжлийн Төлөө Монгол-Австрали Нөхөд” ТББ

Нийгэмлэг
Холбоо барих https://www.facebook.com/MAP4D
Үйл ажиллагааны чиглэл: Хүмүүнлэг, Зорилтот бүлэг, Эдийн засаг
Үйл ажиллагаа идэвхитэй эсэх: Тийм
Үүсгэн байгуулагдсан огноо: 2014-06-16

Дэлгэрэнгүй танилцуулга

 “Хөгжлийн төлөө Монгол-Австралийн Нөхөд” ТББ (MAP4D) нь 2014 оны 6 сарын 16-ны өдөр Брисбэн хотод байгуулагдсан. Тус байгууллагын үндсэн зорилго нь Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллахад оршино. Үндсэн зорилгодоо хүрэхийн тулд Австрали Улсад сурч, ажиллаж, амьдарч байсан Монголчууд буюу Австрали Улсын элч нар, Монгол Улсад сурч, ажиллаж, амьдарч байсан Австраличууд буюу Монгол Улсын элч нарыг үйл ажиллагаандаа татан оролцуулж, хамтран ажиллахад чиглэж байна.

 

Тус байгууллагын санаачлагч нь Австрали Улсын Куинсланд мужийн Монголчуудын Холбооны үүсгэн байгуулагч, анхны тэргүүн, NCR компанийн инженер Ёндонгийн Гантулга, Мандах Консалтинг компанийн гүйцэтгэх захирал Сэрээновын Мандахбат, Куинсландын Их Сургуулийн Тогтвортой Эрдэс Баялгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Далайбуяны Бямбажав, Төв Куинсландын Их Сургуулийн Бизнесийн удирдлагын мастерийн ангийн оюутан Ургамлын Мягмарсүрэн, Сайнхүүгийн Энх-Амгалан нар юм. MAP4D-н Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Сэрээновын Мандахбат, сонгогдон ажиллаж байна.

2014 оны 7 сарын 23-ны өдөр “Хөгжлийн төлөө Монгол-Австралийн Нөхөд” ТББ нь Австралийн хамгийн том хуулийн Фирмийн нэг болох Allens Linklaters-тэй хамтран шинэхэн батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мэдээлэл өгөх оройн уулзалт, семинарыг амжилттай зохион байгуулав. Семинарын үндсэн илтгэгчээр Монгол Улсын Уул Уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга, доктор Балдоржийн Баатарцогт, илтгэгчээр  Allens Linklaters хуулийн фирмийн тусгай зөвлөх Glenys Hodges, Мандах Консалтинг компанийн захирал Сэрээновын Мандахбат нар оролцов. 

Мэдээллийн семинарт Allens Linklaters, Rio Tinto, ARViN monspar, The University of Queensland, Griffith University, Central Queensland University, AMC Mining Consultants,  Xstract Mining consultants, AusIMM-The Minerals Institute, CRIRSCO, JORC зэрэг компани, их дээд сургууль, Олон улсын байгууллага, ТББ-ын төлөөлөл, албаны хүмүүс оролцов. Семинарын үр дүнд оролцогчид Монгол улсад хөрөнгө оруулагчдыг татах зорилготойгоор шинэхэн батлагдсан Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийн талаархи мэдээллийг авч, семинар амжилттай болсонд талархал илэрхийлж байв.

Тодорхой танилцуулга

Тогтмол явуулдаг ажлууд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллах

Тив

Австрали, Австрали