ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХОЛБОО, ТББ-УУДЫН
МЭДЭЭЛЛИЙН САН

МОНГОЛ-ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБ

Холбоо
Холбоо барих www.mdwk.info
http://www.mdwk.info/index.php/mn/
Үйл ажиллагааны чиглэл: Хүмүүнлэг, Эдийн засаг
Үйл ажиллагаа идэвхитэй эсэх: Тийм
Үүсгэн байгуулагдсан огноо: 2013-00-00
Гишүүдийн тоо: 40

Дэлгэрэнгүй танилцуулга

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, мэдээлэл солилцооны хамтын орон зай 

Монгол-Германы Эдийн засгийн клуб (MDWK) нь «Хоёр орны найрамдалт харилцааны үйл хэрэгт хувь нэмэр оруулах, эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах, хоёр орны бизнес эрхлэгчид харилцан харилцаа холбоо тогтоох, бизнесийн түнш, хамтрагчаа олоход дэмжлэг болох» үйл ажиллагааны чиглэл бүхий ХБНГУ-д албан ёсны бүртгэл, үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага юм.

MDWK –нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд хоёр орны холбогдох яам, тамгын газрууд, дипломат төлөөлөгчдийн газруудтай болон ХБНГУ-ын муж улсуудын төлөөлөлүүд, үйлдвэрлэл эрхлэгчид, эдийн засгийн бусад холбоо нийгэмлэгүүдтэй холбоо харилцаа үүсгэн ажилладаг төдийгүй хоёр оронд өөрийн клуб, дэмжигчдийн сүлжээг хэдийн үүсгэн байгуулсан байна.

Клубээс тогтмол зохион явуулдаг эдийн засгийн өдөрлөг, бизнес уулзалт нь гишүүд дэмжигч, хамтрагчид харилцан туршлага, боломж, санаа оноогоо солилцох боломж үүсгэдэг төдийгүй хэрэгцээт мэдээлэлийг шууд болон шуурхай орж авах эх үүсвэр болдгоороо онцлогтой.

Манай клубын гишүүдийн дийлэнх нь жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, хувиараа аж ахуй эрхлэгч нараас бүрддэг ба бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахыг санал болгож буй хэн бүхэнд клубын зүгээс нээлттэй, талархан хүлээн авах болно.

Тодорхой танилцуулга

Тогтмол явуулдаг ажлууд Диаспора форум

Тив

Герман, Европ
Mendelssohnstr 3., 10405 Berlin