ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХОЛБОО, ТББ-УУДЫН
МЭДЭЭЛЛИЙН САН

Бельги дэх Монголчуудын "Эв нэгдэл" холбоо

Холбоо
Холбоо барих Утас: 0032484686211
www.evnegdel.com
Үйл ажиллагааны чиглэл: Боловсрол
Үйл ажиллагаа идэвхитэй эсэх: Тийм
Үүсгэн байгуулагдсан огноо: 2001-04-14

Дэлгэрэнгүй танилцуулга

Бельгид амьдарч буй Монголчуудын сурч боловсрох, эрүүл чийрэг амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, өөрсдийн эрх ашигаа хамгаалах, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тухайн орны хууль дүрмийг ойлгож сахих, ёс заншилаа сахин хадгалахад нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх, хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Бельгийн нийгэм, шинжлэх ухааны салбар дах ололт амжилтаас Монгол орондоо түгээх, Монгол улсаа Бельги улсад  зөв зүйтэйгээр сурталчлан таниулах

Бельги улсын бvртгэлд албан есоор бvртгэгдсэн. БМЭН холбооны тэргvvнээр Л.Алтанчимэг ажиллаж байна. Холбооны тэргvvн Л.Алтанчимэг нь Европ-Монгол нийгэмлэгийн удирдах зøвлøлийн гишvvн. Бельги дэх Азийн холбооны эмэгтэйчvvдийн зøвлøлийн дарга,Бельги дэх Монголын эмэгтэйчvvдийн "Хатан" нийгэмлэгийн тэргvvнээр ажиллаж байна. БМЭН холбооны удирдах зøвлøлд:

  • Д.Доржбаяр
  • Б.Батсайхан
  • С.Тøгсøø
  • Г.Норов
  • Д.Оюунгэрэл
  • Д.Жаргалсайхан нар ажиллаж байна.

БМЭН холбооны зорилго нь:

Бельгид ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа байгаа газарын хууль дvрмийг таниулах, гадаадад Монгол соелоо сурталчилан таниулах, øсвøр vеийнхэнд Монгол эх хэл, ес заншилаа таниулан сурган øвлvvлэх зорилготой юм.

БМЭН холбоо нь байгуулагдсанаар дараах vйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирлээ. Vvнд:

Жил бvр Бельги дэх Монголчуудын баяр наадамыг Бельгийн Вант улсад суугаа Монголын ЭСЯ тай хамтран зохион байгуулж ирлээ.

Монголчуудын дунд "Хøдøлгøøн-эрvvл мэнд" арга хэмжээний хvрээнд тогтмол 7 хоногт 1 удаа сагсан бøмбøг, ширээний теннис тоглох цаг, 7 хоногт тогтмол 1 удаа "Хамтдаа бvжиглэх цаг" арга хэмжээг тогтмол явуулж ирлээ.

Бельгийн аварга шалгаруулах сагсан бøмбøгийн тэмцээн, ширээний теннисны тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж ирлээ.

Шинэ жил, эмэгтэйчvvдийн баяр, хvvхэдийн баярыг жил бvр уламжлал болгон зохион байгуулж, ажил мэргэжил, авьяасаараа хошуучлагч нарыг шагнан урамшуулж ирлээ. Бельгид ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа байгаа газар нь амьдарч ажиллахад нь туслах зорилгоор Антверпен хотын захиргаатай хамтран янз бvрийн хуулийн зøвлøлгøø,семинаруудыг зохион байгуулж ирлээ.

Олон улсын фестивалиудад Монгол улсаа тøлøøлøн оролцож Монгол соел урлагаа сурталчилж ирлээ. ж нь:

2001 онд Антверпен хотод болсон олон улсын фестивальд Бельгийн хаан Filip Moнгол гэрт зочилж Монголын тухай асууж сонирхсон нь бидний хувьд бахархалтай vйл хэрэг байлаа.

Монгол улсаас ирсэн хамтлаг дуучид урлаг спортынхонтой уулзах уулзалт ярилцлагуудыг амжилттай зохиож байлаа.Монголчуудын дунд Сагсан бøмбøгийн , ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирлээ.

Бельги дэх "Хамтын халуун сэтгэлийн" залуучуудын vйл ажиллагааг дэмжиж øвчтэй Эрдэнэцэцэг охинд хандив цуглуулах,

Монгол дахь эмзэг ядуу бvлгийнхэнд хувцас цуглуулж явуулах зэрэг буяны ажилд оролцож ирлээ. Эх хэл соелоо эрхэмлэн залуу vедээ зааж сургах зорилгоор 2011 оноос эхлэн хvvхэдvvдийн дунд Монгол хэлний сургалтыг явуулж,мøн сурагчидаа шатарын хичээлд хамруулж ,Бельгид зохигдож буй шатрын уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирлээ.

Тодорхой танилцуулга

Тогтмол явуулдаг ажлууд Монголчуудын сурч боловсрох, эрүүл чийрэг амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, өөрсдийн эрх ашигаа хамгаалах, тухайн орны хууль дүрмийг ойлгож сахих, бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх

Тив

Бельги, Европ