ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХОЛБОО, ТББ-УУДЫН
МЭДЭЭЛЛИЙН САН

ХБНГУ-ЫН ШТУТТГАРТ ХОТ МОНГОЛ АКАДЕМИЧДЫН ХОЛБОО

Холбоо
Холбоо барих info@vma-ev.com
www.vma-ev.com
Үйл ажиллагааны чиглэл: Залуучууд Оюутан, Зорилтот бүлэг
Үйл ажиллагаа идэвхитэй эсэх: Тийм
Үүсгэн байгуулагдсан огноо: 2009-01-01

Дэлгэрэнгүй танилцуулга

Германд болон бусад гадаадад сурч ажиллаж буй монгол оюутан залуустай мөн түүнчлэн бусад холбоо нийгэмлэгүүдтэй сүлжээ тогтоон хамтран ажиллах. Гадаадад  суралцагчдын тоо чанарыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчний тоо нэмэх

 Боловсрол                 

Нийгэм

Гэр бүл

Соёл

интеграци

Хөгжлийн бодлого

Хамтран ажиллагсад

Манай Холбоо нь ХБНГУ-д сурч, ажиллаж, ажил эрхэлдэг идэвхтэй оюутан залуусын үүсгэн санаачилсан сайн дурын байгууллага юм. ХБНГУлсад байгаа монгол  оюутнуудыг дэмжиж ажиллах замаар гадаадад суралцагчдын тоо чанарыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ирсэн бөгөөд ингэснээр улс орондоо өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчний тоог нэмэгдүүлэхэд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах  зорилго тавин ажиллаж байна.

Мөн түүнчлэн хоёр орны соёлын болон боловсролын хамтын ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс олон нийтийг хамарсан хурал цуглаан, уулзалт, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Холбоо маань 2009 онд анх байгуулагдсан цагаасаа хойш боловролын салбарт илүү идэвхтэй үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн. Энэ салбарт явуулж ирсэн үйл ажиллагаанууд маань доор дурдсан үндсэн гурван бүлэглэлд ангилагдана:

  • ·         Солонго Сургууль
  • ·         Хэлний сургалтууд
  • ·         Мэдлэг дээшлүүлэх сургалтууд

Xолбооны хамгийн бяцхан гишүүд болох хүүхэд багачууддаа  хоёр хэл дээр чөлөөтэй өсөж торних боломж нөхцөлийг бүрдүүлэх, үр хойчдоо монгол хэл соёлоо түлхүү таниулах үүднээс бид „Солонго“ монгол сургуулиа 2009 онд  байгуулж элсэлт авч эхэлсэн. Одоогоор Солонго сургууль тухайн хүүхдийн насны ангилал болон монгол хэлний мэдлэгийн төвшинд тохирсон дөрвөн бүлэгтэй.

Хэлний сургалтууд:

Англи хэл: Англи хэлний сургалт үндсэндээ ярианы англи хэл, авиа зүй, үгсийн сан болон дүрмийн мэдлэг сайжруулах олон төрлийн дасгал дадлага зэргээс бүрддэг. 

Герман хэл: Герман хэлний сургалт тухайн хүний мэдлэгийн хэрэглээнээс хамааран өдөр тутмын яриа, албаны яриа, мэргэжлийн үг хэллэг гэсэн ангиллуудын дагуу явагддаг.

Монгол хэл: Монгол хэлний сургалт анхан шатны мэдлэг олж авах гэсэн хүмүүст явуулдаг.

Мэдлэг дээшлүүлэх сургалтууд:

ХБНГУлсад суралцаж, ажил эрхлэхээр ирж буй оюутан залуус маань нийгмийн болон боловролын системийн ялгаанаас хамааралтай олон бэрхшээлтэй тулгардаг. Бид өөрсдийн сурч мэдэж, олж авсан дадлага туршлагадаа тулгуурлан  шинээр ирж буй оюутан залуусаа дэмжиж ажиллахын зэрэгцээ, тэдний цаашдын сурлага, амжилтанд нь нэмэр болохуйц сургалт, семинар олон талт  арга хэмжээнүүдийг явуулдаг. Түүний заримаас дурдахуй:·         „Семинар ажлыг хэрхэн бичих вэ?“ 

  • ·         „Хэрхэн яаж сайн илтгэл тавих вэ?“ 
  • ·         „Шалгалтанд хэрхэн сайн бэлтгэх вэ?“
  • ·         „Сургалтаа санхүүжүүлэх ямар ямар болoмжууд байна вэ?”
  • ·         „Орлого зарлагын мэдүүлэг хэрхэн хийх вэ?“

2012 онд манай холбоо ХБНГУлсын Баден Вюртембэрг мужид үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын 50 гаруй холбоодоос хийсэн ажил, гаргасан амжилтаараа эхний 11 дотор орж 2014 оны 11 сар хүртэл санхүүгийн тусламж үзүүлэх төсөлд хамрагдсaн. Энэ нь бидний дараа дараагийн хийх ажлуудын үндсэн суурь болж өгсөн төдийгүй бүтэц зохион байгуулалтын хувьд тогтворжих эхлэл болсон. Xолбоо маань бүтэц зохион байгуулалтын хувьд тогтворжихын хирээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, гишүүд, монгол оюутан залуус болон сонирхсон хүмүүсийн хамтын ажиллагааг улам  идэвхжүүлж мөн хооронд нь ажил мэргэжлийн холбоо сүлжээ үүсгэх үүднээс  өргөн хүрээтэй олон ажил зохион байгуулж ирсний заримаас онцлон дурдвал:

  • ·         2009 онд „ Солонго“ монгол сургуулъ
  • ·         2010 оны 10 дугаар сард болсон  „Хамтдаа хүчтэй“ эрдэм шинжилгээний чуулга уулзалт
  • ·         Cургалтын болон ажил мэргэжлийн холбогдолтой олон төрлийн семинарууд
  • ·         Хэлний  болон, хүүхдийн бүжгийн сургалтууд
  • ·         2010 - 2011 “Уулзах цэг - Боловсрол„ (анхны) төсөл
  • ·         Цагаан сар, Наадам, хүүхдийн шинэ жил, дугуйн аялал зэрэг соёл спортын арга хэмжээнүүд
  • ·         Тусламжын буюу xандивын арга хэмжээнүүд
  • ·         2013 оны 10 сард ХБНГУ-д үйл ажиллагаагаа явуулдаг монголын төрийн болон төрийн бус байгууллагуудын хооронд холбоо сүлжээ үүсгэж, мэдээлэл солилцож мөн хамтран ажиллах зорилготойгоор хийсэн хоёр өдрийн Берлин дэх уулзалт
  • ·         2013 оны 12 сард Нюрнбэрг хотод болсон Монголын эдийн засгийн өдөрлөг
  • ·         2014 оны 6 сард ХБНГУ-ын Баден Вюртембэрг мужийн эдийн засгийн яамныхантай болон томоохон компануудийн төлөөлөгчидтэй Монгол руу хийсэн 7 хоногийн айлчлал
  • ·         Тунис улсын Академчдийн холбоотой хамтран xэрэгжүүлж байгаа  "Die Welt spricht weiblich" төсөл
  • ·         Мөн хөгжлийн бодлогыг идэвхтэй дэмжиж 2014 оны хавраас Монголын хүүхэд залуучуудад байгалъ орчноо хайрлаж хамгаалах мэдлэгтэй болоход нъ туслан  орчныг нъ бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын экoлoгийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа төсөл

Бид цаашдаа хамтдаа хүчтэй байж хойшид олон санаа бодлуудаа бодит ажил болгон хоёр улсын хоорондын боловсрол, соёл нийгэм болон эдийн засгийн харилцаанд хувь нэмрээ оруулсан шинэ төслүүдийг эрэлхийлэн, түүнийгээ  хэрэгжүүлэх чин хүсэлтэйгээр урагшаа тэмүүлж байна.

Бидний зорилго:

·         Өөрсдийн хуримтлуулсан  мэдлэг боловсрол, туршлага болон ноу-хaугаа ашиглан Mонгол улсынхаа ирээдүйн  хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах

·         Хувь хүн болон байгууллага компаниудад Германы өндөр теxнологийг нэвтрүүлж,  үйл ажиллагаагаа сайжруулах болон өргөтгөхөд нь хамтран ажиллах

·         ХБНГУ-д сурч, төгсөх гэж буй оюутан залуучууддаа Монголд болон Германд ажлын байр олоход нь туслах, зуучлах

Бидний үйлчилгээ:

·         Бизнес болон үзэсгэлэн худалдаанд оролцох аялал зохион байгуулах

·         Монгол, Германы байгууллага, компаниуд болон хувь хүмүүс хоорондын бизнес холбоо тогтооход нь  зуучлах мөн түүнчлэн тогтоосон харилцаа холбоог нь  тогтвортой авч явахад дэмжлэг үзүүлэх

·         Богино хугацааны сургалт болон мэргэжил дээшлүүлэх курст зуучлах

·         Мэргэжлийн боловсрол эзэмших сургалтанд зуучлах

·         Судалгаа, анализ хийх, зөвлөлгөө өгөх (consulting)

·         Туxайн салбарын нарийн мэргэшлийн хүмүүстэй холбож өгөх

·         Аман болон бичгийн орчуулга (бүх хэлбэрийн)

Санаж бодсоноо бодит болгохын төлөө зүтгэж байгаа бидний залууст та бүхний дэмжлэг, шинэ сэргэг  санаа бодол хэзээд чухал бөгөөд бидэнтэй холбогдож, бидний үйл ажиллагаанд нэгдэх буюу биднээр үйлчлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд манай үүд нээлттэй.

Тодорхой танилцуулга

Тив

Герман, Европ